Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ

Шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах дэлхийн тэргүүлэх технологийг анх удаа Монгол улсад нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлж байна. 

Шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах дэлхийн тэргүүлэх технологийг анх удаа Монгол улсад нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлж байна.  Энэхүү төслийг Австралийн засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлттэй зээлээр санхүүжүүлж, тус улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн аж.  

Уг төслийн хүрээнд 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг засварлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ онд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сөүлийн гудамжны 1.7 км орчин ширмэн шугамыг доторлож, янзлахаар болжээ. 

Нийслэл хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангадаг нийт 619 км шугам сүлжээ байдгаас 310 км нь ган, шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км нь хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг аж. Эдгээр шугам, сүлжээг 1959 оноос хойш ашиглаж байгаа, 50-60 жилийн насжиллтай бөгөөд гэмтэл саатал ихээр гардаг.

“Өнөөдөр нээж буй энэ төслийг цаашид манай шилдэг сайн инженерүүд аваад явах болно. Бид бүхэн 619 км үргэлжлэх шугаман дээр энэ ажлыг хийнэ гэж төлөвлөсөн. Цаашид бохирын шугаман дээр бас хийнэ. Урд нь шуудуу ухахаас эхлүүлээд газар шорооны ажилд өндөр зардал гардаг байсан. Энэ зардал нэг дахин багасна” хэмээн УСУГ-ын дарга Ц.Төрхүү ярилаа. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.