Фэйсбүүк зүй бус контентийг автоматаар илрүүлэгч технологи нэвтрүүлнэ

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг болон садар самууныг сурталчилж буй үйлдлүүдтэй Фэйсбүүк компани идэвхтэй тэмцэж эхлээд байна. Ингэхдээ тэд хиймэл оюун ухааны технологи буюу автоматаар илрүүлэгчийг ашиглана хэмээн мэдээллээ

 

Өнгөрсөн долдугаар сараас энэ сарыг гартал цахим орчинд бус зөвхөн фэйсүүкт нийтлэгдээд буй фото зургийн тоо найман саяыг хол давлаа. Энэ талаар Италийн ANSA.IT сайтад “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг болон садар самууныг сурталчилж буй үйлдлүүдтэй Фэйсбүүк компани идэвхтэй тэмцэж эхлээд байна. Ингэхдээ тэд хиймэл оюун ухааны технологи буюу автоматаар илрүүлэгчийг ашиглана.” хэмээн мэдээллээ.

Хоёр тэрбум гаруй хэрэглэгч хэдхэн минутын дотор олон мянган удаа насанд хүрэгчдэд зориулсан утга агуулга бүхий бичлэг, нийтлэлүүдийг шэйрлэдэг гэнэ. Энэ мэт үйлдлүүд нь тэдгээрийн буруу агуулга (+18) болон фэйсбүүк хэрэглэгчдийн цахим орчны соёлд хяналт тавих боломжийг олгодоггүй байна. Харин энэ удаад мэдээллийн агуулгад хяналт тавих систем нь өөрөө цаашид суралцах боломжтой байхаар шийдсэн хэмээн мэдэгджээ.

Цахим орчинд өөрсдийн нүцгэн зураг мэтийг байршуулж буй хүмүүс хандалт авахын тулд, олны анхаарлын төвд байхын тулд эсвэл ганцаардлаас салахын тулд ийм үйлдэл гаргадаг байна Хоёр жилийн өмнө GUARDIAN хэмээх шинэ төсөл нэвтрүүлсэн нь мөн л эдгээр үйлдлүүдээс хамгаалах зорилготой байсан төдийлөн амжилттай болоогүй байна.

Эх сурвалж: ansa.it

Х.Тэмүүжиннамсрай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.