Венесуэль ба Монгол

Aрд түмэн нь харц гаралтай нэгэн популистад шуурч, олон хулгайчийн оронд 1 хүний гарт улсаа даатгая гэсэн гэнэн итгэлд автан бүх засаглалаа өгснөөр энэ улсад дарангуйлал тогтож 1 хүний хаанчлал бий болж ардчилал нь устсан.

Венесуэль байнгын цахилгааны хэрэглээний эх үүсвэргүй болсон тул моргод байгаа цогцоснууд нь үмхийрч эхэллээ гэсэн мэдээ өнөө өглөө BBC-гээр явлаа. Өлсгөлөнд орсон хүмүүс гудмажны нохойг булаацалдан ноцолдож байхдаа шууд газар дээр нь хөл, сүүл, хүзүү сэрээр нь тасдаж, салгаад, авч чадах бүхнээ булаалдаж гүйлдэж байгаа бичлэг цацагдлаа. Хүүхдүүд хөгшчүүдийн энд тэндээс олсон тортой жаахан хүнсийг булааж зугатаах, дээрэмдэх үзэгдэл хэвийн болж, хүнсний дэлгүүрүүдийг тонон дээрэмддэг болсоноос хойш ажилдаг юм байхаа больсон гэнэ. Аймшиг...

Саяхан даа, далайн гүн дэх газрын тосны их хэмжээний нөөцийг илрүүлсэн цагаас Венесуэлийг Латин Америкийн хамгийн баян улс болно гэж зарлаж байсан. Тэр цагаас Газрын тосны тоглогчид их итгэл өвөрлөн ГХО-н дэд бүтцүүдийг хөгжүүлэхээр Венесуэль рүү мордож, дотоодынх нь хэрэглээний эргэлт гэнэт огцом эрчимжиж, ард иргэдийнх нь амьжиргаа илтэд сайжирлаа. Цаг уур, хэл соёл, шашин шүтлэг, үндэс угсаагаараа өрнөдийнхөнд нэн тааламжтай, бүх талаараа далайд гарцтай, хил орчмын ЭЗ-н боломжит бүтэцтэй, амар амгалангийн энэ орон илрүүлсэн нөөцөө баялаг болгон авахаасаа өмнө хоорондоо алалцаад, ард түмнээ мөлжөөд, гадаад дотоодын дайсан, урвагч зохиож нийгмээ төөрөгдүүлсэн тул итгэлгүй болж туйлдсан ард түмэн нь харц гаралтай нэгэн популистад шуурч, олон хулгайчийн оронд 1 хүний гарт улсаа даатгая гэсэн гэнэн итгэлд автан бүх засаглалаа өгснөөр энэ улсад дарангуйлал тогтож 1 хүний хаанчлал бий болж ардчилал нь устсан.

Гэтэл өнөөх хаан нь өрийн хулгай дээрмийн улайрал, хууль бус хяналтгүй зарлагын шалтгаанаа дөнгөж эхний цооног нээгээд байсан Гадаад хөрөнгө оруулагчид руугаа бухаж, тэднийг хөөж гаргасаны улмаас ОУ-н зах зээлд түншлэгчгүй болж ганцаардсан. Дөнгөн данган олборлож буй нефтийнхээ дээжийн орлогоор тиран Ерөнхийлөгч болон түүний тансаглал, улс төрийн галзуурлын зардалд л асгах болж ЗЗ нь хумигдан агшиж, ард иргэд нь орлогогуй болж, наймаа арилжаа нь бүрэн зогссон. Яг л манайх шиг Таван Толгойн дөнгөж эхний сор хэсгээ хуулж зараад тэр орлогоо булаацалдан, хулгайлж буй улс төрчид шиг үзэгдэл л дээ.

Аливаа улс орон сүйрэхэд хамгийн түрүүнд үндэстний тархи гоождог ёсоор тус улсын хамаг л эрдэмтэн, эмч, инженер мэргэжилтнүүд гадагш дүрвэн гарч Хүний нөөцийн өлсгөлөнд орж ОУ-н УУ-н Эрдсийн зах зээл дээр тоглолт хийх мэдлэгтэй мэргэжилтэн бүү хэл цооног дээрх энгийн мэйнтенэнс хийх ойлголттой хүн үлдээгүйн дээр хүнд үйлдвэрийн машин механизмыг ч ажлуулах хүчингүй болж Төрийн мөнгөөр зуун зуун хүнээ гадагшаа дэлхийн том том их дээд сургуульд бэлтгэхээр явуулсан билээ.

Гадныхны мэргэжилтнүүдэд мөлжүүлэхгүй, гадны ажиллах хүчин оруулахгуй, Венесуэльчүүд бид өөрсдөө бүхнийг хийж, бүх баялгаа эзэмшихээр боллоо. Манай мэргэжилтнүүд төгсөж ирэхэд ийм ч үйлдвэр, тийм ч парк сүнгэнэн хөгжиж бид Амеркийн империалистуудыг ардаа хол орхино гэж боловсролгүй бор толгойлогч нь хашгирч, дэлхий рүү салаавч гаргаж явсан цаг саяхан. Ард түмэнд нь ч ихэд таалагдаж, ахиж хэнд ч дээрлэхүүлэхгүй их гүрэн болох бахархалын өвчинд нэрвэгдэцгээв. Гэвч MIT, Massachusetts гэх мэт дэлхийн том технологийн сургуульд явсан хүмүүс нь төгсөх үед улс орных нь бдал унан доройтсон, нийгэм нь ядуурч зэрлэгшсэн, төр нь тиранжсан, зах зээл чөлөөлөгдөөгүй, хөгжил тогтворгүй болсон тул нэг нь ч буцаж ирж сарын 300$-р амь зогоохыг хүссээгүй. Тэдэнд Венесуэлийн яруу алдар биш гэр бүл, үр хүүхэд, ирээдүйнх нь амгалан бдал хамгаалагдаж бх амьдрал илүү чухал бсан тул Shell, BNP гэх мэт дэлхийн корпорациудад 100-100 мянган $-н ажлын гэрээтэй, сул бэлтгэгдэж, үнэгүй орж ирсэн чадварлаг боловсон хүчин нь болсон юм.

Манай галзуучууд нэг л их Их хаан, Их гүрэний сэргэн мандалт, Тэнгэр заяат Монголчуудын өвчний (хойшоо харж харууссан эмгэнэл) синдромтоо хөтлөгдөөд, бүх зүйлмйг омогшил огшилын нүдээр харж итгэл олж авах гэдэг комплексоосоо салаагүй цагт ийм л хувь тавилан бидэнд тохионо. Систем, институци, механизм тогтвортой ажилланаа гэдэг ямарч эмгэнэл, бахархалын эмоци дээр оршдоггүй, эрүүл ухаан дээр цогцолдог болохыг яажээж ухаарцгаах юм бэ?!

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.215.182.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Erhbayar (103.57.93.33) 2018-12-11 14:55:29
Mash saihan bichsen bn bayar hvrgie!