Трамп: Америкчуудын гуравны нэг нь хэвлэл мэдээллийг ард түмний дайсан гэж үздэг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийн салбартай хийж буй дайнаа үргэлжлүүлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийн салбартай тун таагүй харилцаатай билээ. Дэгсдүүлж хэлэхэд эрхэм Ерөнхийлөгч болон хэвлэл мэдээлийн салбарын магнатууд хоорондоо дайн хийж байгаа нь нууц биш. АНУ-д үргэлжилсээр буй энэхүү сонирхолтой үйл явдалд дахин нэг хачир нэмэгдлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн салбарт хүчтэй цохилт өгөв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп:

-Хэвлэл мэдээллийн салбарынхан үзэн ядалт, хавчин гадуурхах зорилготой мэдээллийг хүчээр цацдаг. Тийм ч учраас Америкчуудын гуравны нэг нь хэвлэл мэдээллийг ард түмний дайсан гэж үздэг. Бид үзэн ядалт, гадуурхалт, арьс өнгөөр ялгаварлах үзэл, шударга бус байдлыг байж болох хамгийн муухай хувилбараар нь хүлээн авч байна. Хэвлэл мэдээллийнхэн хэний ч түүхийг сонсож, бодит үйл явдлыг шууд тусгадаггүй. Тэд өөрсдийн түүхийг л дамжуулдаг.

Ерөнхийлөгч Трампыг өрсөлдөгчид, хэвлэл мэдээлэл, цагаачид болон исламын шашинтнуудын эсрэг ярихдаа хагалган бутаргах шинжтэй, хэт туйлширсан байр суурьтай байдаг хэмээн хэвлэлийнхэн шүүмжилсээр ирсэн. Түүнчлэн сөрөг хүчин, Ардчилсан намынхан хэвлэл мэдээллийн салбарт нөлөө ихтэй учраас Трампын эсрэг үзэл АНУ-д одоо ч хүчтэй байгаа , энэ нь хэвлэл мэдээллийн салбараар илэрдэг гэх сэжиглэл бий.

Өнгөрсөн долоо хоногт Пенсильвани мужид Еврейн шашинтнууд руу буутай этгээд халдаж 11 хүний аминд хүрсэн явдал асуудал дахин сөхөгдөх шалтгаан болжээ. Уг үйл явдалд Ерөнхийлөгч Трамп эмгэнэл илэрхийлсэн ба халдлага үйлдэгчийг Трампын дэмжигч, хэт даврагч үзэлтэн байсан гэж хэвлэл мэдээллээр цацсан юм. Цагаан ордноос халдлагатай холбогдох сэжиг, таамгуудыг үгүйсгэсэн боловч хэрэгтний машинаас Ерөнхийлөгчийн зураг их хэмжээгээр олдсон байна.

Эх сурвалж: Bbc.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.