ЕХ Унгарт сахилгын арга хэмжээ авах санал хураалт явууллаа

Европын холбооны зүгээр Унгар улсад сахилгын арга хэмжээ авах тухай санал хураалт явуулсан байна.

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газрын иргэд, хэвлэл мэдээллийн эсрэг авсан арга хэмжээний асуудлаар Европын холбоо өнөөдөр хуралдсан байна. Энэхүү хуралдаанаар Унгарын Ерөнхий сайдын Засгийн газарт, цаашлаад Унгар улсад томоохон сануулга өгсөн гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцоллоо. Учир нь Виктор Орбаны Засгийн газар хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах эрх чөлөө, Rule of Law буюу эрх зүйт төрийн үнэт зүйлсэд ноцтой аюул заналхийлэл Унгар улсад төдийгүй бусад улс орнуудад харуулсан сахилгын зөрчил гаргасан гэж хуульчид үзэх болсон байна. Ингээд Европын холбооны гишүүдээс яг энэхүү асуудал дээр санал өгсөн 448 хүнээс 197 нь буюу гуравны нэг нь сахилгын, зөрчлийн арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин энэ шийдвэрийг Унгарын эрх баригчид хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх ёстой талаар BBC  агентлаг мэдээллээ. Хэрэв дээрх сахилгын арга хэмжээ бүрэн хэрэгжих хуулийн болон эрх зүйн нөхцөл үүсэх юм бол Унгар улс Европын холбоонд түр хугацаанд санал өгөх боломжгүй болох талаар ч хуульчид тайлбарласан юм. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-45498514 

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
N24 (202.9.40.93) 2018-09-12 20:36:08
+1