Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар санал хураалт тэнцлээ

Бүлгийн гишүүдийн санал 29:29 тэнцсэн тул дахин санал хураалт явуулах болжээ. Гэхдээ дахин санал хураахад тэнцэх магадлал өндөр байна. Хэрэв дахин санал тэнцвэл хурал даргалагч шийдэх эрхтэй. Яг одоо бүлгийн хурлыг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар даргалж байгаа юм.

Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, Бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах санал оруулахаар болсон билээ.

Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн цаг гаруй хаалттай хуралдаж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж дуусчээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулж дууслаа. Бүлгийн гишүүдийн санал 29:29 тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болжээ. Хэрэв дахин санал хураалтаар санал тэнцвэл хурал даргалагч шийдэх эрхтэй. Яг одоо бүлгийн хурлыг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар даргалж байна. МАН-ын бүлэг 30 минутын дараа албан ёсны мэдэгдэл хийнэ хэмээн зарласан байна.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
haha (64.119.17.116) 2018-11-13 20:06:52
darhaniihan ene tarhiig chin ugaaj garch irsen haynhyarwa gd hunee tataachee