Эрдэмтэд түрэмгий зан чанарыг үр дүнтэй эмчлэх эм гаргана

Түрэмгий авирыг даамжруулдаг гол элемент бол тархин дахь NMDA рецептор /хүлээн авагч/ мөн гэдгийг эрдэмтэд тодорхойлсон байна. Тэд эмийн тусламжтайгаар рецепторт нөлөөлөх үед хулгануудын түрэмгий зан авир нь зөөлөрч байжээ. Ийнхүү судлаачид түрэмгий зан чанарыг үр дүнтэй эмчлэх эм гаргаж авах аргыг нээж байна.

Швейцарийн Лозанна хотын Холбооны политехникийн сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн эрдэмтдийн баг шизофрени буюу солио өвчин, мэдрэлийн хоёр туйлт тэнцвэр алдагдах өвчний шинж тэмдгүүд байнга илэрдэг хулгануудын зан байдлыг судалжээ. Судалгааны дүнд, эдгээр хулгануудад полисиалик хүчлийг бий болгодог  ST8SIA2 гэдэг ферментийг ялгаруулдаг ген байхгүй гэдгийг илрүүлсэн байна. Уг хүчил нь нейронуудын хооронд холбоо тогтооход тусалдаг бүлэг уургуудтай нэгддэг хэмээжээ. 

Ийнхүү түрэмгий авир гаргах, хүчирхийлэл үйлдэх сэдлийг өдөөдөг тархины үйл ажиллагааны механизмыг илрүүлэн тодорхойлсон байна. “Түрэмгий хулганууд” дээр хийсэн туршилтыг үргэлжлүүлснээр “сэтгэл хөдлөлийг удирддаг тархины хэсгийн үйл ажиллагаа нь түрэмгий зан авиртай холбоотой” гэсэн дүгнэлтийг хийжээ. Тархины энэ хэсэг дэх нейронууд нь шинээр холбоосууд үүсгэх чадваргүй болсон нь айдастай холбоотой дохиолол дамжуулах чадварыг сулруулж байв. Түрэмгий авирыг даамжруулдаг гол элемент бол тархин дахь NMDA рецептор /хүлээн авагч/ мөн гэдгийг эрдэмтэд тодорхойлсон байна. Тэд эмийн тусламжтайгаар рецепторт нөлөөлөх үед хулгануудын түрэмгий зан авир нь зөөлөрч байжээ. Ийнхүү судлаачид түрэмгий зан чанарыг үр дүнтэй эмчлэх эм гаргаж авах аргыг нээлээ.

Туршилтаар түрэмгий хулганууд нь түрэмгий бус хулганууд руу дайрахад хэдий хэрийн цаг хугацаа орох нь вэ гэдгийг хэмжсэнээс гадна түрэмгийчүүд бусдынхаа биеийн эмзэг хэсэг рүү дайрч байна уу гэдгийг ажигласан аж. Ийнхүү туршихад,  ST8SIA2 ферментийг ялгаруулдаг ген нь “унтарсан” хулганууд бусадтай харьцуулахад хүчирхийлэлд илүү “дуртай” байгаа нь ажиглагджээ. Түүнээс гадна, түрэмгийчүүдэд айж эмээх, сандрах байдал бага илэрсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.