Нойр дутуу бол аз жаргалын даавар үүсэхгүй, стресст өртөмтгий болдог

Байнга дутуу нойртой явах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хэмээн Их Британийн эрдэмтэд анхааруулж байна. Өдөрт зургаан цагаас бага хугацаагаар унтах нь нойр дутууд тооцогдох бөгөөд энэ нь байнга давтагдсанаар хүний биеийн эд эрхтэн, генийн хэдэн мянган эсийн үйл ажиллагаа өөрчлөгддөг байна.Үүний дүнд чихрийн шижин, таргалалт зэрэг өвчин үүсч, тархи дутуу ажиллахад хүрдэг ажээ.

Эрдэмтэд 26 хүнийг туршилтад оруулж, өдөр бүр зургаагаас бага цаг унтуулан, долоо хоногийн дараа цуснаас нь шинжилгээ авахад 700 ген гаруй өөрчлөгдсөн байж. Тэдгээр нь ихэвчлэн хүний биеийн дархлаа болон стрессийг зохицуулдаг ген байжээ. Тэгэхээр дутуу нойртой өдрүүдэд дархлаа муудаж өвчлөх нь амархан болдог, сэтгэл санаа өөдрөг биш байдаг зэрэг нь үүнтэй холбоотой ажээ. 

Мөн унтаж, хөдөлгөөнгүй хэвтэж байна гэдэг нь хүч зарцуулахгүй, калори шатаахгүй байна гэсэн үг биш. Харин ч их эрч хүч зарцуулж байдаг ажээ.Нойрсож байхад бидний бие организм хорыг зайлуулах, тархи мэдрэлийг амраах зэргээр олон үндсэн үүргээ гүйцэтгэж байдаг.

Нэг үгээр их цэвэрлэгээ явагддаг. Цэвэрлэгээ явагдахгүй бол бөөр үрэвсэхээс эхлээд түмэн зовлон үүсдэг. Тиймээс бид унтахгүй, эсвэл муу унтаад байвал грелин хэмээх даавар үүсэхээ больдог. Энэ нь дуршил, хүслийг өдөөдөг сэтгэл ханамжийн, аз жаргалын даавар ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.