Хөхний хорт хавдрын талаар семинар энэ сарын 14-15нд болно

Монголын Хөхний Радиологийн нийгэмлэг, АШУҮИС, ХСҮТ хамтран зохион байгуулж буй “Хөхний эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалт семинар энэ сарын 14-өөс 15-ны өдрүүдэд ХСҮТөвийн хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.

Хөхний хорт хавдар гэж юу вэ?

Хөхний хорт хавдар нь Монгол улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын дөрөвдүгээр байр, дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна. Хөхний хорт хавдар нь сүүний булчирхайн цорго эсвэл хэлтэнг хүрээлж байдаг хучуур эдийн хэвийн бус ургалтаас үүсдэг. Эдгээр хавдрын эсүүд нь хяналтгүй ургаж, биеийн бусад хэсгүүд рүү тархах аюултай. Эрэгтэй эмэгтэй аль ч хүйсний хүмүүст хөхний хорт хавдар үүсэх боломжтой ч, эрэгтэйчүүдэд төдийлөн элбэг биш. Иймээс дээрх сэдвийн хүрээнд Монголын Хөхний Радиологийн нийгэмлэг, АШУҮИС, ХСҮТ хамтран зохион байгуулж буй “Хөхний эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалт семинар энэ сарын 14-15ны өдрүүдэд ХСҮТөвийн хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна. Эмэгтэйчүүд болон ээжүүд энэхүү сургалт семинарт хүрэлцэн ирсэнээр хөхний хорт хавдраас 100% урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг эмч нар зөвлөж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.95.131.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.